Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн баасан гарагт 39 компанийн 2.08 сая ширхэг хувьцааг 1.27 тэрбум төгрөгөөр арилжлаа. Тэдгээрийн 19-ийнх нь үнэт цаасны ханш дээшилж, 17-гийнх нь буурч, үлдсэнийх нь тогтвортой байв. Энэ өдөр Топ- 20 индекс 1.24 хувиар өсөж 42 741 нэгж, зах зээлийн нийт үнэлгээ 5.84 их наяд төгрөгт хүрчээ.
Баасан гарагт “Улсын их дэлгүүр” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.3 хувиар дээшилснээр нэгж нь 3259 төгрөгтэй тэнцэв. Харин “Дархан хүнс” компанийнх хамгийн өндөр буюу 10.7 хувиар уруудаж, 2500 төгрөгтэй дүйсэн байна. Энэ өдөр хөрөнгө оруулалтын хоёр сангийн 15 390 ширхэг нэгж эрхийг 9.08 сая төгрөгөөр арилжсан юм. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ам.долларын 23 ширхгийг 2208 ам.доллароор худалджээ. Түүнчлэн компанийн багцын арилжаагаар АПУ (156 250 ширхэг), “Мандал даатгал”- ын (зургаан сая) нийт 6.15 ширхэг үнэт цаасыг 796 сая төгрөгөөр борлуулав.