Өнгөрсөн долоо хоногт газрын тосны ханш өслөө. Тодруулбал, “Brent” төрлийн нефтийн ханш дээрх хугацаанд дөрөв орчим хувиар нэмэгдсэн тухай “Reuters” уламжлав. Коронавирусийн шинэ хувилбар дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх хүлээлт багассантай энэ нь холбоотой аж. ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) болон ОХУ зэрэг бусад үйлдвэрлэгч улс “хар алт”-ны нийлүүлэлтийг ирэх хоёрдугаар сард өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх, эсэхийг нэгдүгээр сарын 4-нд хэрхэн шийдэх нь цаашид уг таваарын ханшид нөлөөлөх тухай шинжээчид тэмдэглэжээ. Хойд хөршийнхний таамаглаж буйгаар газрын тосны үнэ ирэх жил төдийлөн өөрчлөгдөхгүй, харин эрэлт нь 2022 оны эцэст цар тахал дэгдэхээс өмнөх үеийн түвшиндээ хүрэх гэнэ.