“Барс моторс” компани Монголд үйлдвэрлэх анхны автомашин “Mоzo”-г угсарч эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Анх БНХАУ-ын Ханжоу хотын автомашины үйлдвэрт өөрийн шугамыг суурилуулан автомашинаа угсарч эхэлсэн бол эх орондоо үйлдвэрээ нээж, ирэх сараас Монголд автомашинаа угсарч эхлэхээ мэдээллээ. Тус үйлдвэрт түлш бага зарцуулдаг, 1.5 тонн жинтэй, дунд ангиллын жийп автомашиныг жилд 2500 ширхгийг угсрах боломж бүрдүүлжээ. Манай улс жил бүр 500-800 сая ам.долларыг автомашин импортлоход зарцуулдаг бөгөөд уг хөрөнгийн хэмжээг багасгах, дотоодод ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх зорилгоор “Mozo”-г угсарч эхэлснээ “Барс моторс” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Дэмбэрэлдорж дурдав.
Бэлтгэсэн С.Цэрэн