Үндэсний шилдэг багшийг шалгаруулах “Би багш-2021” зорилтот нэвтрүүлгийн ялагчаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Мөнхбаатар тодорч, 100 сая төгрөгийн эзэн боллоо.
Энэхүү зорилтот нэвтрүүлэгт 400 багш бүртгүүлсэн. Тэдний 20 нь сүүлийн 3 сарын турш өрсөлдөж, финалын шалгаруулалтад 4 багш тунаж үлдсэн юм.
Тэд бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр сургуулийн багш Б.Энхтүвшин
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Мөнхбаатар
Шинэ Монгол Харумофүжи сургуулийн багш Ц.Галбадрах
Нийслэлийн 24 дүгээр сургуулийн багш Г.Ганбаяр нар байлаа.