Цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд гадаадаас ирж буй иргэдээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах шийдвэрийг албаныхан гаргасан. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авах бөгөөд ор хоногийн төлбөрийг:
- 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй,
- 4-12 насны хүүхэд 50 мянга,
- 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоожээ.
Гадаадаас ирэх иргэдийг дараах тусгаарлах байр, зочид буудалд байрлуулах гэнэ. Тодруулбал,
1. Кентавр
2. Сүнжин гранд
3. Амар
4. Ворлд Монголия
5. Тэмүүжин
6. Мөнххустай
7. Лион Товер
8. Оффис
9. Хабу
10. Юниверсал Мед
11. Зүчи
12. Тоёоко Инн Улаанбаатар
13. Альфа
14. Монголика
15. Цэцэнхангай
16. Наранбулаг
17. Тайж
18. Гайде
19. Топаз
20. Парк
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлдсэн талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Иргэд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм.