НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, МУИС-ийн Орон зайн анализын лаборатори, Залуу экологичдыг дэмжих төв хамтран зохион байгуулсан “Судлаач оюутан” эрдэм шинжилгээний хурлын тэргүүн болон гутгаар байрыг шувуу сонирхогчид эзэлжээ. Эх байгалийн төлөө дуу хоолойгоо нэгтгэе уриатай эл уралдаанд биологи, экологи, байгаль хамгааллын чиглэлээр суралцаж буй 30 гаруй оюутан оролцож, хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдалтай холбоотой сэдвүүдийг хөндсөнөөс шувууны тухай хоёр өгүүлэл шилдэг гуравт багтжээ.
Тодруулбал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан С.Халиун “Чух нуураар дайран өнгөрөх нүүдлийн, эргийн шувуудын тоо толгойн өөрчлөлт ба цаг агаарын хүчин зүйлс” судалгаагаар тэргүүн байр эзэлсэн бол МУБИС-ийн магистрант Р.Биндэръяа “Хурх, Хүйтэний голын хөндийгөөр дамжин өнгөрч буй хөөндэйн төрлийн шувуудын нүүдэл, шилжилт”-ээр гутгаарт оржээ. Харин дэд байрт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн төгсөх дамжааны оюутан Ч.Баярмаагийн “Монгол бөхөнгийн идэш тэжээл сонголтын хэв маяг” бүтээл шалгарсан байна. Шувууны судалгаагаар өндөр оноо авсан хоёр оюутны хувьд дунд сургуулиасаа жигүүртэн ажиглаж, мэргэжлийн судлаачидтай хээрийн судалгаа хийж байсан туршлагатай аж.
Бэлтгэсэн Ж.Мишээл