Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны сүүлчийн чансааг зарлахад Японы жүдо бөхийн шигшээ багийнхан жагсаалтыг тэргүүллээ. ОХУ, Франц, Бразилынх шил дарав. Монголын багийнхан оноогоор наймдугаар байрт бичигджээ. Тус холбоо тивийн болон ДАШТ, олимпын наадмын тэмцээнд оролцож, амжилт гаргасан тамирчдын чансааг мөн гаргасан байна. Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг II байрт эрэмбэлэгдсэн. 52 кг-д Б.Хорлоодой 14, Л.Сосорбарам 17, 57 кг-д Д.Сумъяа 36, 63 кг-д, Б.Ганхайч 12, 70 кг-д Ц.Энхчимэг 43, 78 кг-д О.Мөнхцэцэг 69, 78 кг-д А.Адьяасүрэн 27 дугаар байрт жагсав. Эрэгтэйчүүдээс 73 кг-д Ц.Цогтбаатар жагсаалтын II байрт бичигдлээ. Тэгвэл 60 кг-д Л.Өнөболд 28, 66 кг-д Ё.Басхүү тав, 81 кг-д Саид Моллай тав, 100 кг-д Л.Отгонбаатар 27, +100 кг-д О.Цэцэнцэнгэл 16 байрт эрэмбэлэгджээ.