Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах ажилтны мэргэжил, арга зүйн цугларалт” эхэллээ. Байгууллагын зорилго, зорилт, тэдгээрийн биелэлт өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, ирэх онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй уг цугларалтад төв болон боомт,орон нутаг дахь бүсийн газар, хэлтсийн дарга нар оролцож байна. “Удирдах ажилтны мэргэжил арга зүйн цугларалт”-ыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр нээж “2021 онд байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг цахимжуулах, программ хангамжийн дэвшилтэт технологийг хөгжүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах чиглэлээр олон шинэ ажлыг эхлүүлж, энэхүү ажлын маань үр дүн, үр өгөөж нь иргэдэд хүрч байгаад баяртай байна. Цаашид энэхүү цахимжилтын ажлыг улам гүнзгийрүүлж цахим үйлчилгээний тоо, төрлөө нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүйгээр чанартай хүргэх чиглэлд анхаарч ажиллана” хэмээн онцлов. Үүнтэй холбогдуулан программ хангамжийн дэвшилтэт технологийг хөгжүүлэх, албан хаагчдын сэтгэлгээ, ёс зүйн хандлага, зан үйлээ өөрчлөх, зөрчил, дутагдал гаргахгүйгээр ажиллах талаар нэгжийн дарга нарт тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.