Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Оролцоо" төсөлд хамтран дэмжиж ажилласан ажил олгогчдын төлөөлөлд талархал илэрхийлж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шагналаар шагналаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жуух бичгээр “Петровис Ойл” ХХК-ийн Сургалтын ахлах менежер Г.Одгэрэл,“Айсмарк” ХХК-ний Хүний нөөцийн албаны дарга Э.Батцэцэг, “Монос Косметик” ХХК-ний Хүний нөөцийн менежер Б.Золжаргал, “Дашваанжил “ХХК-ний Хүний нөөцийн ахлах менежер Ж.Эрдэнэчимэг нарыг шагналаа. “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр "HR Management LAB"-ын захирал А.Наран, “Карьер Мастер” ХХК Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Цэцэгмаа, “Монкон” группийн Хүний нөөц хариуцсан захирал С.Сувд-Эрдэнэ, АПУ ХК-ний Хүний нөөцийн менежер А.Нурлан, “Nomads Hospitality” компанийн Хүний нөөцийн ахлах менежер Б.Алтанзул нарыг шагналаа. Мөн "Дашваанжил", "Долоонболдог", "Монос", "Алтан Жолоо Трейд", "Номадс Хоспиталити", "Ред Рок Катеринг", "Тэсо", "Говь", "Дархан Минж", АПУ компаниудад талархал гардуулав. Төсөлд хамрагдсан 2387 залуусаас 800 орчим залуу байнгын ажлын байртай болсон. Сайд А.Ариунзаяа Халамжаас хөдөлмөрт шилжих төрийн бодлогыг хувийн хэвшил дэмжиж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, төсөл үр дүнтэй хэрэгжихэд ажил олгогчдын оролцоо, хувь нэмэр өндөр гэдгийг онцлон тэмдэглэв.