Монголбанк энэ оны арваннэгдүгээр сард 1.86 тонн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр энэ сарын 1-ний байдлаар нийт 20.02 тонн үнэт металл худалдан аваад байгаа аж. Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 147.8, Баянхонгор дахь салбар 111.3 кг үнэт металл худалдан авсан байна. Төвбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш өнгөрсөн сард 166 639.9 төгрөг байжээ.
Монголбанк энэ оны аравдугаар сард 3.2, тавдугаар сард 2.6, зургадугаар сард 2.3 тонн үнэт металл худалдан авсан нь их дүнтэйд тооцогдож байна. Харин энэ оны хоёрдугаар сард 643.5, гуравдугаар сард 917 кг үнэт металл худалдан авсан нь бага дүнтэйд тооцогдов.
Бэлтгэсэн Т.Бат