БНСУ-ын дунд сургуулийн дөрвөн сурагч бүлэглэн дээд ангийнхаа Монгол 13 настай охиныг гар, хөлийг нь скочоор хүлж, хүчээр архи уулган, зодож, зургаан цаг цоожилсон хэрэг тус улсад гарсаныг MBC news өчигдөр мэдээллээ.
Солонгос сурагчид охинд хүчээр архи уулгаж, зодсоныхоо дараагаар видео бичлэг хийж, бичлэгээ бусдад 5 000 воноор зарсан гэнэ.
Бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан тул хохирогч сэтгэл санааны цочролоос болж сургуульдаа явж чадахгүй байгаа аж.
Хохирогч охин MBC news-д өгсөн ярилцлагадаа “Ингэж зодуулснаас үхсэн нь дээр” гэж бодсоор л байсан. Эцэст нь би гэртээ ирсэн ч биед халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Зодсон охид сургуульдаа хэвийн явдаг ч би ердийн амьдралдаа эргэж орж чадахгүй байгаа” гэжээ.
Бичлэгийг илрүүлсний дараагаар цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлсэн байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад "БНСУ дахь Монголын Элчин сайдын яам, Пусан дахь Консулын газраас харьяа цагдаагийн газар болон холбогдох газраас тодруулж байна. Эргэн мэдээлэх болно" гэв.