Энэ оны Төсвийн тухай хуулийг дагалдан Хүүхэд хамгааллын хуульд нэмэлт орсны дагуу хүүхэд хамгааллын санхүүгийн шинэчлэлийн хүрээнд дараах журмуудын нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгээр Хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал, хамгааллын үйлчилгээ, Хүүхэд хамгааллын үйлчилгээний норматив зардлыг санхүүжүүлэх аргачлал, Нийгмийн ажлын нийтлэг стандартын төсөл, нийгмийн ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох төслийн танилцуулга хийсэн байна. Мөн Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ- Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх, Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх хэрэгцээг шаардлага байгааг мэргэжилтнүүд хэлжээ. Үүнээс гадна Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан, зөвлөмж, үйлчилгээний зураглал, норматив зардлыг санхүүжүүлэх аргачлал, Нийгмийн ажлын нийтлэг стандартын төслийг танилцуулжээ. Хэлэлцүүлэгт гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, халамж асрамжийн төвүүдийн төлөөлөл, нийгмийн ажилтнууд оролцон санал зөвлөмж өгсөн байна. Хүүхэд хамгааллын санхүүг нэмэх шаардлагатайг мөн онцолсон аж.