Энэ оны эхний 10 сард ипотекийн зээлд 871 тэрбум гаруй төгрөгийг 11 500 өрхөд олгосныг Монголбанкнаас мэдээлэв. Ингэснээр арилжааны банкууд, Монголын ипотекийн корпорац болон Засгийн газрын эх үүсвэрээс зарцуулсан ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөгт хүрсэн аж. Энэ нь есдүгээр сарынхаасаа 80.5, 2020 оны мөн үеийхнээс 617 орчим тэрбум төгрөгөөр өссөн дүн. Түүнчлэн сүүлийн 15 жилд 85 000 айл орон сууцын зээл авсан бөгөөд гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 891 мянган өрх бүртгэлтэйгээс 30 хувь нь орон сууцад амьдарч буй гэнэ. Тэгвэл өнгөрсөн улирлын байдлаар нийслэлд борлуулж буй орон сууцын нэг ам метрийн ханш дунджаар 2.8 сая төгрөг байсан 2020 оны энэ үеийнхээс ам метр тутамдаа 200 000 орчим төгрөгөөр дээшилсэн дүн болов. Түүнчлэн барилга, угсралтын голлох түүхий эд, материалын үнэ сүүлийн нэг жилд 30 гаруй хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.
Бэлтгэсэн С.Дулам