Хөх хотын Консул асан, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ шууд дамжуулалт хийх үеэрээ хошин урлагийнхныг “Алиа салбадай, нийгэмд хэрэггүй” гэсэн. Мөн жүжигчин М.Баярмагнайг “Надаас 100 сая төгрөг залилсан” гэв. Эл асуудалд М.Баярмагнай өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулж, хариу өглөө. Тодруулбал, тэрбээр
“2013 онд Д.Мөнх-Эрдэнэ манай байрыг 320 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Түүний хувь надад урьдчилгаа 100 сая төгрөг өгөөд, хоёр сарын дараа үлдэгдэл 220 сая төгрөгийг өгөхөөр тохирсон юм. Гэвч үлдэгдэл мөнгөө өгөхгүй, хойшлуулж явсаар жилийн дараа “Танай байрыг авахаа болилоо, миний 100 сая төгрөгийг буцааж өг” гэсэн. Жилийн хугацаанд манай байрыг ашигласан учир “90 сая төгрөг буцааж өгье” гэтэл намайг шууд шүүхэд өгсөн. Тухайн үед шүүхийн шийдвэр шударга бус санагдсан ч би байраа банканд барьцаалж байгаад 100 сая төгрөгийг нь түүнд эргүүлж өгсөн. Яагаад хошин урлагийн жүжигчдийг “Улс төрийн тоглолтдоо” оролцуулаад байгааг би ойлгохгүй байна. Миний хувьд улс төрд орж байгаагүй, цаашдаа ч орохгүй. Харин Д.Мөнх-Эрдэнийн хувьд, миний дүү болгоомжтой байгаарай. Битгий харсан бүхэн рүүгээ үсчээд бай. Дараа нь сөрөг үр дагавар гарах вий” хэмээв