Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон “Жангар” туулийг хүүхдийн жүжиг болгон, театрын тайзнаа “амилуулахаар” ажиллаж байна. Эл туулийг жүжиг болгон хүргэснээр хүүхдүүдэд өвөг дээдэс, соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болон биет бус өвийн утга, бэлгэдэл, хэрэглээнд суралцаж, түүнийг өвлөн авч, хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтойг уран бүтээлчид онцоллоо.
“Жангар” жүжгийн продюсероор тус театрын дарга Г.Солонго, ерөнхий найруулагчаар ОХУ-ын ГИТИС буюу Театр урлагийн дээд сургуулийг төгссөн найруулагч Э.Ёндоншарав ажиллаж буй. Дүрүүдэд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шагналт Ч.Лхагвадорж, Б.Сандуйжав, С.Нямжав, А.Цэрэнбалжир нарын уран бүтээлч тоглох юм. Жүжгийг ирэх сараас толилуулах аж.
Бэлтгэсэн А.Хангай