Засгийн газрын өргөтгөсөн хурал болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр "Өнгөрсөн хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй 32 албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдсөн. Авлига, албан тушаалтай холбоотой 87 албан хаагчийн хэрэг өнгөрсөн хугацаанд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Засгийн газраас гарсан шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцоод явна. Би гэхдээ хэнийг ч хэлмэгдүүлэхгүй" гэлээ.