Өнгөрсөн долоо хоногт Увснуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна. Хамгийн их нь Увсын Давстад 0.9 мм, Түргэн 0.6 мм цас оржээ. Өнөөдрийн 08.00 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Баян-Өлгийн Даян 15 см, Увсын Малчин 13 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ 10 см, Баян-Өлгийн Дөчинжил, Баянхонгорын Баянговь 7 см, Хөвсгөлийн Чандагат 5 см, бусад хэсгээр 0-4 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Түүнчлэн маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Нөгөөдөр буюу 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Алтай уулархаг нутгаар, 20-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.