АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Шотландын Глазго хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцод оролцогч талуудын 26-р бага хурлын (COP26) үеэр бас л унтжээ.
Илтгэлийн үеэр Америкийн удирдагч сэрүүн байхыг хичээх авч тэсэлгүй зүүрмэглэж байгаа бичлэг сошилаар тархсан байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан түүн дээр очоогүй бол Байден өмнөх шигээ эвгүй байдалд орж магадгүй байв.
2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трамп Ардчилсан намаас нэр дэвшижч байсан Байденыг "Нойрсож буй Жо" гэж байнга тролльддог байсан. Үүний нэг жишээ болгон Байдены нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагыг дурджээ. Тэрхүү ярилцлагын үеэр Байден унтаж орхисон бөгөөд сэтгүүлч түүнийг сэрээх гэж оролдоод чадаагүй аж