Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ сард хоёр өдөр бүх нийтээрээ амрах нь.
Тодруулбал, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 энэ долоо хоногийн баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тохиож буй. Уг өдөр хуульд заасны дагуу бүх нийтээр амардаг.
Мөн Бүгд найрамдах Улс тунхагласны өдөр арваннэгдүгээр сарын 26-нд тохиодог. Тус өдөр мөн баасан гарагт таарч буй. Тиймээс энэ долоо хоногт болоод Улс тунхагласны баярын үеэр баасан, бямба, ням гарагт амрах юм байна.