ОХУ-ын Роспотребнадзор буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах албаны мэдээлснээр өнөөдрөөс буюу аравдугаар сарын 29-нөөс Турк улсаас бэрсүүт жүрж (мандарин)-ийн импортыг тодорхойгүй хугацаагаар зогсоох болжээ. Шалтгаан нь тус улсаас оруулж ирсэн энэ төрлийн, их хэмжээний жимснээс хлорпирифос хэмээх бодис илэрсэн юм байна. Пестицидийн төрлийн эл бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт давсныг тус албаныхан мэдээлээд, иргэдэд сэрэмжлүүлжээ. Хлорпирифос шавжны биед нэвтэрсэн даруйдаа мэдрэлийн системд нөлөөлж, саажилт үүсгэдэг байна. Хүний хувьд хэвлийгээр өвдөх, харах чадвар алдах, мөн хордлогын шинж тэмдгээр илэрдэг аж. Энэ бол монголчуудын хувьд ч сэрэмжлэх мэдээ буюу хүнсний хяналтаа хувь хүн, төрийн холбогдох байгууллагууд хаана хаанаа анхаарах учиртай.
Бэлтгэсэн Э.Хана