1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод НҮБ-ын харьяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулган болсон. Тус хуралдаанаар жил бүрийн есдүгээр сарын 27-ныг дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, 1980 оноос ДАЖБ-ын гишүүн 154 орон тэмдэглэж ирсэн юм.
Монгол улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орон болсноор 2007 оноос хойш жил бүр энэхүү өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж ирсэн туршлагатай. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ жил "TOURISM FOR INCLUSIVE GROWTH - ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ. Тиймээс Монголын аялал жуулчлалын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран есдүгээр сарыг аялал жуулчлалын салбарыг сурталчлан таниулах сар болгон зарлажээ. Аяны хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулах аж.