Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр (2021 оны наймдугаар сарын 3-ны өдөр) зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 6 хүн, орон нутагт 4 хүн гэмтэж 2 хүний амь хохирсон аж.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-5
- Жолооч гэмтсэн-1
Ослын хэлбэр:
- Үл хөдлөх зүйл мөргөсөн-1
- Явган зорчигч гарцтай газраар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн-1
- Явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн -4
Орон нутагт:
Ослын хэлбэр
- Автомашин онхолдох хэлбэрээр-2
- Хоёр автомашин мөргөлдөх-3
Гэмтсэн хүн
- Жолооч гэмтсэн-2
- Зорчигч гэмтсэн-3
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 83 зөрчил илрүүлсний нийслэлд 56, орон нутагт 27 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулж буй.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч та бүхэн олон цагаар автомашин жолоодохгүй байх, зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулъя.
Нийслэл хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, явганаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч та бүхэн замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг урдуур гүйхгүй байхыг анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: Тээврийн цагдаагийн алба.