Шимтгэлийг нь төр хариуцах даатгуулагчид хэн хэн хамаарах вэ хэмээн иргэд асуух нь их. Хүсэлтийн дагуу дараах мэдээллийг хүргэж байна.
Шимтгэлийг нь төр хариуцах даатгуулагчид дараах иргэд хамаарна.
• 18 хүртэлх насны хүүхэд
• Тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн
• Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
• Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
• Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
• Ял эдэлж байгаа иргэд тус тус хамаардаг.
Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар Төрөөс буюу улсын төсвөөс хариуцан Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн төлдөг.