2021 оны долдугаар сарын 5-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 205 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар болгоомжгүй жолоочийн харгайгаар өдөр бүр 1-2 хүүхэд эндэж эсвэл эрэмдэг болж байгааг цагдаагийнхан онцгойлон анхааруулж байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 3 гэмтэж 1 хүний амь хохирсон бол орон нутагт 4 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон байна. Тухайлбал:
Нийслэлд
2021.07.05-ны өдрийн 16:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Чингэлтэйн гудамжны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 14 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
2021.07.05-ны өдрийн 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Жуулчины гудамжны замд суудлын автомашины жолооч нь мотоциклтой мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй гэмтсэн.
2021.07.05-ны өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их монгол улсын гудамжны замд бага оврын жийп автомашины жолооч нь явган зорчигч 37 настай эмэгтэйг мөргөж амь хохироосон байна.
Орон нутагт
2021.07.05-ны өдрийн 14:00 цагийн орчим Дорнод аймаг Чойбалсан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч 17 настай эрэгтэй гэмтсэн.
2021.07.05-ны өдрийн 08:00 цагийн орчим Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт мотоцикл гэрлийн шон мөргөж жолооч 26 настай эрэгтэй гэмтсэн.
2021.07.05-ны өдрийн 02:00 цагийн орчим Улаанбаатар хотоос Дорноговь аймаг чиглэлийн асфальтан замд суудлын автомашин том оврын ачааны автомашины араас мөргөж суудлын автомашины жолооч гэмтсэн.
2021.07.05-ны өдрийн 00:10 цагийн орчим Увс аймаг Тариалан сумын нутагт том оврын ачааны автомашин онхолдож жолооч амь хохирч, зорчигч гэмтсэн байна.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 72 зөрчил илрүүлсний 42 нь нийслэлд, 30 нь орон нутагт байжээ.