Өнөөдрийн байдлаар 14,000 орчим хүн коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цаашид эмнэлэгт нэмэлтээр ор гаргах боломжгүй болсон. Иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж байна гэж Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр, " Тэдгээр иргэдийн 76 хувь нь хөнгөн хэлбэрийн оноштой байгаа бол үлдсэн нь хүнд, хүндэвтэр оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.
Түүнээс гадна, 25,000 орчим иргэн Өрхийн эмнэлгийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Мөн 2554 хүүхэд, 733 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэ
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн нэгтгэсэн мэдээллийг зарим эмнэлэг хараахан ирүүлж амжаагүй байгаа тул танилцуулж чадахгүйд хүлцэл өчье” гэв.