Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн цахим хаягаар дамжуулан экс сайд Т.Мөнхсайханд хандаж өөрийн цахим хаягаараа дамжуулж мэдэгдэл гаргалаа.
Тэрээр Д.Сарангэрэл гишүүн хэлэхдээ "Ковидыг барьж вакцинтай ойртуулсан нь Т.Мөнхсайханы биш манай багийн гавьяа, Т.Мөнхсайхан Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан" гэжээ.
Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Би барагтай зүйлийг тэвчээд өнгөрөөдөг. Энэ удаа зэвүү, дургүй хоёр зэрэг хүрлээ. Т.Мөнхсайханыг залуу хүн ихийг хийнэ гэж бодож эмнэлгийн даргаар томилж улмаар сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн. Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар нэг хэсэг барьсан ч 4 сарын дараа тавиад туусан. Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан даа чааваас. Өөрийгөө мөнгө төлж магтуулж зуны 4 сар үргэлжлүүлж бэлтгэлээ хангах байсан юм шүү дээ. Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсаныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан. Би 2020 оны 7-р сарын 9-нд ажлаа өгсөн. Одоо яг 1 жил болж байна. Жил өнгөрсөн байхад ч тэр дутуу хүтүүгээ хангаагүй болж таарлаа. Шууд.мн сайт дээр өнөөдөр коронагийн одоогийн нөхцөл байдлыг Сарангэрэлээс болсон мэтээр захиалгат нийтлэл гарчээ. Бичсэн, бичүүлсэн аль аль нь ичээсэй. Ковид-ыг 10 сар барьж вакцинтай ойртуулсан гавъяа та нарынх биш надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Залуу улсууд албан тушаал алдахаас айгаа биз гээд дуугүй яваад байсан чинь бүр даварч байна. Өнөөдрийг хүртэл намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгслээр торгоож байгаа нь бодит үнэн. Эрүүл эрүүл мэндийн салбар нэг ч уушиг орлуулагч ЭКМО аппаратгүй байсан. Уушиг орлуулагчаа ч, амьсгалын аппаратаа ч , эм тариагаа ч бүгдийг нь бэлдсэн. Үүнийг үнэлдэг, мэддэг нь дийлэнх нь. Тэд чимээгүй ажлаа хийж байгаа. Үргэлжлэл бий" гэсэн байна.