Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9000 гаруй хүнээс шинжилгээ авахад 2520 эерэг тохиолдол бүртгэсэн бөгөөд нийт өвчлөл 124.432 болов. Эдгээрээс 1217 нь орон нутгийн, 1302 нь Улаанбаатарт оршин суудаг иргэд байсан бөгөөд нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байв. Мөн өнгөрсөн хоногт 1886 хүн эдгэрсний 926 нь эмнэлэгт, 960 нь гэрээр эмчилгээ хийлгэжээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 84.819 болов. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн маш хүнд хэлбэрээр найман иргэн эндсэн бөгөөд нийт нас баралт 617 болжээ. Одоогоор халдвар авсан иргэдийн 9368 нь хөнгөн, 3341 нь хүндэвтэр, 1145 нь хүнд, 246 нь маш хүнд өвдсөн байна.
Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8201 хүн халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан гэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын 1.027.001 хүн нэг, 886.954 нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Харин орон нутгийн 1.034.817 хүн нэг, 872.689 нь хоёрдугаар тундаа хамрагджээ.