Баянгол дүүргийн дүүрэгт байрны 9 давхараас хүн үсрэх гээд байна гэх дуудлагыг албаныхан өнөөдөр 17:00 цаг орчимд хүлээн авчээ. Дуудлагын дагуу Аврах ангийнхан хэргийн газар очиход 32 настай иргэн “Цэнхэр халим” нэртэй цахим сүлжээний дарамтанд орж амиа хорлох оролдлого хийж байсан гэнэ. Албаныхан 10 давхрын айлын цонхоор аврах олс шуудаг, карбин, 8-ийн тоо ашиглан доош бууж аюулгүй болгон, гэрийн хаалгыг тэлэгч багаж ашиглан онгойлгож тухайн иргэнийг БГД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн талаар НОБГ-аас мэдээллээ.