Сүүлийн 24 цагт 2401 хүнээс халдвар илэрч, 17 иргэн нас баржээ. Тодруулбал, орон нутагт 696, нийслэлд 1432 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 0-4 насны 133, 5-9 настай 199 хүүхэд халдвар авсан байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 121 913, нас барсан хүний тоо 609 болж нэмэгдлээ. Харин дээрх хугацаанд 1502 иргэн эдгэрч, эмнэлэгээс гарсан хэмээн албаныхан мэдээллээ.