Манай улс вакцины гурав дахь тунг хийх тухай судалж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр "Манай улс судалгааны багууд гаргаж 3 дахь тунгийн асуудлыг судалж байна. Одоогоор гурав дахь тунд зориулан вакцин гаргасан улс байхгүй. БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцинаар иргэдээ дархлаажуулсан улсууд гурав дахь тундаа Pfizer вакцин хийнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн AstraZeneca, Спутник V вакцинаар дархлаажуулсан улсууд гурав дахь тунд тухайн вакциныг ашиглах тухай мэдээллийг өгөөд байна. Өчигдөр Турк улс гурав дахь тунгаа хийж эхэлсэн. Өнөөдөр ОХУ гурав дахь тунгийг дархлаажуулалтаа эхлүүлсэн" гэв.