Сүүлийн 24 цагийн дотор 2376 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 1,494, орон нутагт 877, эмнэлгээс шалтгаалах 5 тохиолдол батлагдлаа.
Мөн 56-83 насны 14 иргэн халдварын улмаас нас барж, нийт нас баралт 592 боллоо.
Мөн сүүлийн 24 цагт 2,170 хүн эдгэрсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл eruul.gerege.mn системтэй холбоотойгоор гараагүй байна. Маргаашаас хэвийн болох аж.
Коронавирус халдварын улмаас улсын хэмжээнд 120,339 иргэн өвдөөд байна.