Баянзүрх дүүргийн IV хорооны нутагт байрлах "51Д" байрны дээврээс хүн үсрэх гэж байна гэх дуудлагыг өчигдөр 22.43 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид есөн километр замыг туулан 22.57 цагт очиход Сэлэнгэ аймгийн харьяат, 29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ байшингийн дээврээс үсрэх гэж оролдсон гэнэ. Аврах ангийнхан тус газар очиход дээрх иргэн байшингийн дээврээс зүүгдсэн байжээ. Аврах ангийн алба хаагчид тус иргэнийг дээврээс буулгаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэнд хүлээлгэн өгсөн байна.