Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн 4010 урт метр цэвэр ус дамжуулах гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой шугамын барилга угсралтын ажлын хүрээнд ИХ ТОЙРУУ ӨЛЗИЙН ТӨВИЙН УУЛЗВАРЫН БАРУУН ТИЙШЭЭ АВТО ПЛАЗАГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛ 340 УРТ МЕТР АВТО ЗАМЫГ сэтэлж шугам сүлжээний угсралтын ажил хийх тул 2021.06.16-ны өдрийн 23:00 цагаас 2021.07.06-ны өдрийн 06:00 цаг хүртэл тус хэсгийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа тул иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар