Зургаадугаар сарын 11, 12,13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 887 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 587 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна.
Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 19 хүн гэмтэж, ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь хохирсон байна.
Хүний амь хохирсон осол:
- 2021.06.12-нд өдрийн 21:40 минутын орчим Хан-Уул дүүргийн нутагт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай 7 настай хүүхдийг мөргөж амь хохирсон.
- 2021.06.13-нд өдрийн 14:28 минутын орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумд ШТС үнийн шон мөргөж зорчигч 9 настай хүүхэд амь хохирсон.
- 2021.06.12-нд шөнийн 02:40 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт тээврийн хэрэгсэл жалгаруу онхолдож жолооч амь хохирсон.
Амь хохирсон, Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-8
- Автомашин унадаг дугуйтай мөргөлдсөн-3
- Хоёр автомашин мөргөлдсөн-1
- Автомашин мотоциклтой мөргөлдсөн-3
- Зорчигч гэмтсэн-4
Орон нутагт:
- Автомашин үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр- 1
- Автомашинтай онхолдох хэлбэрээр-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 120 орон нутагт 70 улсын хэмжээнд 190 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож, гарцаар гарч яваа явган зорчигч, дугуйтай том хүн хүүхдэд зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой оролцох, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудалд хүүхдээ суулгаж зөв аюулгүй тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.