Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын 30-40 орчим хувь нь хүүхдийн өвчлөл эзэлж байна гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр онцлон хэлэв.
Тэрбээр, "Хүүхэд өвдсөн тохиолдолд маш богино хугацаанд бие хүндэрч байна. Тиймээс хүүхэд хөнгөн өвддөг гэсэн ойлголттой байж болохгүй. Иймд хүүхдийн хоолой амыг зайлах, халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай. Үүнээс гадна үнсэх, хоолыг ам, халбаганаас өгөхгүй байхыг зөвлөе.
Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа учраас олон нийтийн газраар хүүхдийг явуулахгүй байх, эртхэн унтуулж байх нь чухал байна.
Хөдөө орон нутгийн тохиолдол эрчтэй нэмэгдэж, Улаанбаатар хотын тохиолдол өссөөр байна. Дээрээс нь халдвар авсан хүмүүс нийгмийн сүлжээнд яагаад халдвар авсан талаараа сэрэмжлүүлсэн зөв мессеж хүргэж болно. Бүгд хамтарч байж энэ өвчнийг давж гарна гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
Мөн хоёр дахь тунд хамрагдах давтан тунгийн хугацаа 21-90 хоног учраас иргэдийг хүлээцтэй байхыг хүсье. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барих, бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй" гэдгийг хэлэв.