УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн цахим хуудсандаа энэ сарын 10-наас эхлэн 28 хоног хөл хорио тогтоох магадлалтай хэмээн жиргэжээ. Харин үүний хариуд УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хөл хорио тогтоох ямар ч санал гаргаагүй. Энэ сарын 15 гэхэд Засгийн газар болон УОК-оос насанд хүрсэн иргэдэд вакцины давтан тун хийж дуусгахыг урьтал болгож байна. Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 36 хувь буюу гурван хүн тутмын нэг нь вакцины давтан тун тариулаад 14-өөс дээш хоносон гэх судалгаа бий. Энэ хүмүүсийн 99.5 хувь нь халдвараас хамгаалагдсан гэсэн үг. Вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй иргэдийн халдварт өртөх эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Одоогоор нэг сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй, эрсдэлтэй бүлэгт багтаж буй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй нэг сая орчим хүн байгаа. Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал" гэв.