Сүүлийн 24 цагт коронавируст халдварын шинжилгээг 8 мянга орчим хүнээс авахад 553 иргэнээс халдвар илэрлээ.
Үүнээс Улаанбаатар хотод халдварын 516, хөдөө орон нутагт 30 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд цар тахлын халдварын нийт тохиолдол 48 101 боллоо.
Коронавируст халдварын шалтгаанаар 78-82 насны таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 205 боллоо.