Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 10296 хүүхэд халдвар авсан батлагдсан байна. Үүнийг задалбал,
- 0-4 насны 2230 хүүхэд-22 хувь
- 5-9 насны 3231 хүүхэд-32 хувь
- 10-14 насны 3105 хүүхэд 31 хувь
- 15-17 насны 1432 хүүхэд 14,3 хувь тус тус халдвар авчээ. Харин өнөөдрийн байдлаар 800 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдүүдийн дунд халдвар тархах тохиолдол өндөр байгаа учир эрсдэлтэй газруудаар дагуулж явахгүй, тоглоомын талбайд хүн хоорондын зайг бариулах, айлд зочлох гэх мэт явдлаас зайлсхийх хэрэгтэй гэдгийг УОК-оос анхаарууллаа.