Улсын онцгой комиссийн эрдэмтэн судлаачдын гишүүн, ХӨСҮТ-ийн вирус лабораторийн Анагаах ухааны доктор Г.Цогзолмаа манай улсад ямар төрлийн мутацлагдсан вирус тархаж байгаа талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "ХӨСҮТ-ийн гурван эрдэмтэн судлаачид Япон улсын халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж манай улсад ямар төрлийн вирус тархаж байгаа талаар судалгаа хийгээд ирсэн. Цаг хугацааны хувьд өөр өөр сорьцод шинжилгээ хийсэн юм.
Манайд анх бүртгэсэн хувилбар Хятадад анх бүртгэсэн Ухань хувилбартай төстэй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж одоо B.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаад байна. Энэ хэлбэр нь дотроо тархалтыг ихэсгэдэг мутаци, эмнэлзүйг хүндрүүлдэг мутацийг агуулж байна. B.1.1.46 гэсэн хувилбар нь дэлхий дахинд өргөн тархаагүй. Энэтхэг, Англи, Австралид бүртгэсэн. Энэ хэлбэр нь вакцины эсрэг дархлааг бууруулдаг мутаци биш" гэдгийг онцлон хэлэв.