Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:40 цагаас эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулна.
Цар тахлын үед цаг наргүй зүтгэж буй эрүүл мэндийн салбарын төлөөллүүд болон эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагчдыг Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон, медалиар шагнах юм. Тодруулбал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ч, салбар яаманд зөвлөхөөр ажиллан, энэ хүнд цаг үед эрүүл мэндийн салбартаа зүтгэж байгаа А.Амбасэлмаа докторыг Гавьяат эмч цолоор шагнах болжээ. Нийтдээ 30 хүнийг Эрүүл мэндийн салбарын гавьяат цол тэмдгээр шагнах юм.
Мөн Монгол Улсад ганцхан Гавьяат сувилагч байсан аж. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс сувилагчдын хөдөлмөрийг үнэлүүлэх үүднээс гавьяатад таван сувилагчийг тодорхойлж, өнөөдөр тэд Төрийн тэргүүнээс шагналаа гардаж авах таатай мэдээ байна.