Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Удирдах ажилтны цахим уулзалт 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, гишүүд С.Цэдэндамба, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан нар болон яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Тамгын газрын дарга нар болон салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, хүний нөөц, статистик, мэдээлэл технологийн асуудал хариуцсан албан хаагчид оролцлоо.
Уулзалтын зорилго нь Ковидын дараах Төрийн алба, дархлаажуулалтын дараах Төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл болон ажлын байранд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх, Төрийн албаны шинэтгэлийн замын зураглал гаргах зэрэг асуудлаар хэлэлцлээ.