Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр өнөөдөр БНСУ-ыг зорьсон таатай мэдээ байна. Тодруулбал, Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын Soon chun hyang seoul university hospital эмнэлэг болоод байсан. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн бөгөөд хандивын аян зохион байгуулснаар монголчууд маш хурдан хугацаанд нэгдэж, эмчилгээний зардал болох 380 сая төгрөгийг бүрдүүлж чаджээ.
Бяцхан хүү Э.Ананд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нурууны нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон билээ.