Сүүлийн долоо хоногт 65-аас дээш насны Улаанбаатар хотын иргэдэд Спутник-V вакциныг хийж байсан. Тэгвэл маргаашаас эхлэн 55-аас дээш насныханд Спутник-V вакциныг хийхээр болсон гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Вакцинд хамрагдах иргэдийн идэвх буурсан учир 10 насаар наашлуулсан хэмээв.
55-аас дээш насны иргэд маргаашаас эхлэн дараах 10 цэгт очиж Спутник-V вакциныг хийлгэх боломжтой.