Цагдаагийн байгууллагаас 2020 оны гуравдугаар сарын гэмт хэргийн нөхцөл байдлыг 2021 оны мөн үетэй нь харьцуулсан судалгаа хийжээ. 2020 оны гуравдугаар сард 3 216 хүн гэмт хэрэгт үйлдсэн нь нотлогдсон байна. Уг тоог энэ оны мөн үетэй харьцуулахад 110-аар өсөж, гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 3 326 болжээ. Харамсалтай ч нэг зүйлийг онцлоход, 18-24 насныхан хамгийн их гэмт үйлдсэнийг цагдаагийн байгууллагын статиктикт дурджээ. Эл насны 703 залуу 2020 онд, 721 залуу 2021 оны мөн үед ямар нэг байдлаар гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн нийт гэмт хэрэгт холбогдсон нийт иргэний 530 нь 2020 онд, 546 нь 2021 онд гэмт хэрэгт холбогджээ. Дээд боловсролтой хүмүүстэй харьцуулахад боловсролгүй иргэд гэмт хэрэг үйлдэх нь харьцангуй бага байгааг судалгаанд тоогоор харуулсан байна. Тодруулбал, 2020-2021 онд 1,076 дээд боловсролтой хүн, мөн хугацаанд 316 боловсролгүй хүн гэмт хэрэг үйлджээ.
Гэмт хэрэг үйлдэгсэдийн нас, боловсролын түвшин, бусад нөхцөл байдал (2020 оны гуравдугаар сарыг 2021 оны гуравдугаар сартай харьцуулсан судалгаа)
2020 оны гуравдугаар сарын байдлаар
2021 оны гуравдугаар сарын байдлаар
Ташрамд дурдахад, өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхүүд тэдэндээ анхаарч, хэнтэй нөхөрлөж, хаагуур явж байгааг нь асууж ярилцаарай хэмээн цагдаагийнхан зөвлөж байна. Мөн уг тоо судалгаанд тулгуурлан БШУЯ, ХЗДХЯ, ХНХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн ажлаа уялдуулж, тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай болов уу.