Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Залаатын аманд байх "Гарден" рестораны баруун талын жалганаас хүний толгойн яс олдсон гэнэ. Цагдаагийнхан уг орчинд очиход хувхайрч цайрсан хүний гавлыг сүүжний ястай нийлүүлэн, цэнхэр өнгийн хадгаар холбож уясан байжээ. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын III хэлтэс уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодруулахаар ажилллаж эхэлжээ.