1998-2000 онд төрсөн 20 орчим залуу Налайхын "Мөнх Тэрэлж"амралтын газарт очиж, төрсөн өдөр тэмдэглэжээ. Улмаар цар тахлын үед залуус архидан согтуурч, эцэстээ маргалдан нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарлаа. Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 4-5-ныг шилжих 102 тусгай дугаарын утсанд “Цээжиндээ хутгалуулсан хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл шөнийн 03.00 цагт иржээ.
Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт амиа алдсан 23 настай эрэгтэй М Орхон аймгийн харьяат гэнэ. Цагдаагийнхан хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, хүний амь хохироосон байж болзошгүй этгээдийг илрүүлж, прокурорын зөвшөөрлөөр саатуулсан байна. Одоо хэргийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна. Уг хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 23 настай эрэгтэй М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн сурагтай.