Цагдаагийн байгууллага 2021 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 59 настай эрэгтэй Т хамтран амьдрагчынхаа гэрээс гараад сураггүй алга болсон мэдээлэл иржээ. Үүний мөрөөр цагдаагийнхан шалгалт явуулж, сураггүй алга болсон Т-г Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жалганаас нас барсан байдалтай байхыг олж тогтоосон байна. Тус хэрэгт Эрүүгийн цагдаагийн алба, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулхад 1962 онд төрсөн, эрэгтэй, амь хохирогч Т-г хувиараа такси үйлчилгээнд явдаг 23 настай эрэгтэй Д дээрэмдэн, амийг нь хохироосон байж болзошгүй болохыг тогтоожээ. Цагдаагийн алба хаагчид Д-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжилж байна. Сэжигтэн Д нь урьд өмнө буюу 2019, 2020 онуудад ял шийтгэл эдэлж байжээ.