УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоол, Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан сэдвийн дагуу “Монголын Үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийжээ.
Монголын Үндэсний олимпийн хорооны 2012-2019 оны байдлаарх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд аудит хийж, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болон шалгагдагч этгээдэд хүргүүлээд байна. Аудитад Монголын Үндэсний олимпийн хорооны 2012-2019 оны байдлаарх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд дүн шинжилгээ хийж, салбар спортын холбоод, шаардлагатай харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг хамруулсан гэнэ.
Аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн дүгнэлт хийж, нийт найман зөвлөмжийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярд хүргүүлсэн. Аудитаар хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор ҮАГ-т ирүүлэхийг МҮОХ-ны Ерөнхийлөгчид зөвлөжээ.