Сонгинохайрхан дүүргийн I хороолол, "Цамбагарав"-ын автобусны буудлын орчим өчигдөр 20.00 цагт нэгэн иргэн дээрэмдүүлжээ. Хохирогч халамцуу байсан бөгөөд гэмт этгээд түүний бугуйн цаг, хэтэвчтэй мөнгө, "Samsung" загварын гар утас зэргийг дээрэмдэн зугтжээ. Харин цагдаагийнхан шуурхай ажилаж, дээрэмчнийг дор нь хөөж саатуулсан байна. Мөн өдөр тус дүүрэг дөрвөн залуу бүлэглэн 16 настай хүүгийн гар утсыг дээрэмдсэн гэнэ. Гэмт этгээдүүдийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна.