"Моннис" компанийн хашаанаас өчигдөр 11.00 цагийн орчим гранат олдсон байна. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхан уг байгууламжид ажиллаж, гранатыг авч явсан гэнэ. Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас энэ талаар тодруулахад "Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхний дуудлагаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодис, хайгуул устгалын бүлгийнхэн уг газарт очиж ажилласан. Улмаар дадлага сургуулилалтад ашигладаг F1 загварын хориглолтын гранат болохыг тогтоосон. Хэдийн ашиглачихсан гранат олдсон юм билээ. Товчхондоо, гранат, галгүй, аюулгүй гэсэн үг" хэмээх хариулт өглөө.